
БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДАХИН ХЯМДРУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ ҮНДСЭН ҮНЭЭРЭЭ ЗАРАГДХААР БОЛСОН тухайгаа үнэнээр нь хуваалцаж байна.
Сүүлийн 3 жилийн турш улирал бүр ноосны үнэ нэмэгдсээр ирсэн. Харин энэ жил бидний төсөөлж байснаас ч огцом өсөлттэй тулгарлаа.
1 кг ноос утас болох хүртлээ хорогдож ойролцоогоор 500 гр утас болдог.
Тэр 500 гр утас бүтээгдэхүүн болох явцдаа дахин хорогдож ойролцоогоор 250 гр бэлэн бүтээгдэхүүн болдог.
Өөрөөр хэлбэл 250 гр бүтээгдэхүүний ард 1 кг ноос, олон шатны боловсруулалт, олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг.
Ноосны үнэ бараг 200%-ийн өсөлттэй нүүр тулж байгаа энэ үед зөвхөн түүхий эд биш, ус, тог, дулаан, үйлдвэрлэлийн материал, сав баглаа боодол, шошго хэвлэл, ажлын хөлс, татвар гээд бүх зардал зэрэг өссөн байна.
Үнэнийг хэлэхэд үйлдвэрлэгч бидэнд ч энэ амаргүй байна.
Бид бүтээгдэхүүнээ өөрсдийн утсаар үйлдвэрлэдэг учраас өртгийн өсөлт бүрийг хамгийн түрүүнд мэдэрч байна. Заримдаа "одоо яах вэ" гэж толгой өвдөх үе ч гарна.
Гэхдээ үүнээс илүү бодогддог зүйл бий.
Монголд хөдөлмөрлөж байгаа олон хүн сардаа 1–2.5 сая төгрөгийн орлоготой хэрнээ ардаа гэр бүл, үр хүүхэд, амьдралаа авч явж байна. Энэ нөхцөлд хэрэглэгчид маань ч мөн адил хэцүү цаг үеийг туулж байгааг ойлгож байна.
Тиймээс бид энэ мэдээллийг үнэ нэмэх тухай зарлал болгон биш, харин яагаад цаашид бүтээгдэхүүнээ ХЯМДРУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ ҮНДСЭН ҮНЭЭРЭЭ ЗАРАГДХААР БОЛСОН тухайгаа үнэнээр нь хуваалцаж байна.
Бид чанараа бууруулахгүй.
Бид хямд түүхий эдээр орлуулахгүй.
Бид Монгол ноосны үнэ цэнийг хадгалсаар байх болно.
Энэ бол зөвхөн нэг брэндийн асуудал биш.
Монголд бүтээж, үйлдвэрлэж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрийн өмнө тулгарч буй бодит нөхцөл байдал юм.
Амьдрал арай л хөнгөрөөсэй.
Хөдөлмөрийн үнэ цэнэ арай илүү үнэлэгдээсэй.
Тэр хүртэл бид бүтээсээр байх болно.
NÖMÖR WEAVE