
NÖMÖR WEAVE бол гэр бүл, дулаан оршихуй, Монголын өв соёлыг орчин үеийн энгийн тансаг хэрэглээтэй уялдуулан бүтсэн брэнд юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд би дулаан, тав тухтай мэдрэмж зөвхөн гэрт бус — ажил, аялал, машин, амралтын бүхий л орчинд хэрэгтэй болохыг өдөр бүр ойлгож ирсэн. Тиймээс хүн бүрийн амьдралын ямар ч нөхцөлд авч явж болох, практик хэр нь тансаг мэдрэмжийг өгөх бүтээгдэхүүн бүтээхийг зорьсон.
Манай нөмрөг бүр нь зүгээр нэг эдлэл биш.
Энэ нь байгалийн ширхэгт — 100% монгол ноосны дулаан, өдөр тутмын амьдралд өгдөг тав тухын бэлгэдэл.
NÖMÖR WEAVE-ийн лого, дизайнд шингэсэн өлзий хээ нь ивээл, үргэлжлэл, элбэг хангалуун оршихуйг илэрхийлдэг. Энэ бэлгэдэл нь бидний эрхэм зорилготой — хаана ч явсан “нөмөртэй” байх тайван орон зайг бүтээх үзэлтэй гүн уялддаг.
NÖMÖR WEAVE-ийн философи энгийн:
гэртээ, ажилдаа, машиндаа, аялал зугаалгандаа — хаана ч байсан дулаан уур амьсгал, үнэ цэн, урт хугацааны хэрэглээ бүтээх.
Хэрэглэгч худалдан авагч та бүхэндээ сэтгэлээсээ талархъя.
Манай брэндийн нөмөр таны амьдралын бүх мөчид хамт байг.
NÖMÖR WEAVE нь 2025 онд монгол ноосон уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй уялдуулж, гэрийн хэрэглээний бүтээлгээс давж — ажил, аялал, машин, амрах орчинд тохирох олон зориулалттай дулаахан нөмрөг бүтээх зорилгоор байгуулагдсан.
Брэндийн нэр — “НӨМӨР” — нь монгол ахуйд үе дамжсан хамгийн дулаан утгыг илэрхийлдэг:
хамгаалах, халамжлах, хүн бүрийн орон зайг тайван, дулаан байлгах бэлгэдэл.
NÖMÖR WEAVE-ийн бүх бүтээгдэхүүн:
Ингэснээр манай нөмрөгүүд зөвхөн интерьерийн нэг хэсэг бус, амьдралын хэв маягийн нэг хэрэгцээ болж чаддаг.
Өнөөдөр NÖMÖR WEAVE нь Монголын байгалийн ноосон ширхэгтийн үнэ цэнийг дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд хүргэх, sustainable, minimal lifestyle textile брэнд болж хөгжсөөр байна.
Бидний бүтээсэн нөмрөг —
өдрийн төгсгөлд гэртээ амрахад, өглөө ажилдаа явахад, хол замд гарахад, машиндаа дулаацахад
таныг хамгийн дулаан угтдаг нөмөр байхад зориулагдсан.