
НООСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРЧИЛГААНЫ ЗААВАР
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОНЦЛОГ ТАЙЛБАР
Манай үйлдвэр ноосон бүтээгдэхүүний байгалийн ширхэгийн бүтцийг хамгаалах, үндсэн үнэрийг алдагдуулахгүй байх зарчмаар үйлдвэрлэдэг.
Иймээс бид хурц үнэртэй химийн бодис, сүрчигтэй угаалгын материал ашигладаггүй.
Үүний улмаас бүтээгдэхүүн танд анхны хонины байгалийн үнэртэйгээр очдог нь хэвийн үзэгдэл.
Харин хэрэглээний үеийн эхний угаалтын дараа, таны хэрэглэсэн угаалгын бодисын зөөлөн үнэрт уусч, байгалийн үнэр нь мэдэгдэхүйц багасдаг.
---
ЗӨВ АРЧИЛГАА
Гараар угаахыг зөвлөж байна.
Хүйтэн эсвэл 30°C-аас хэтрэхгүй бүлээн ус хэрэглэнэ.
Ноосон бүтээгдэхүүнд зориулсан зөөлөн угаалгын бодис ашиглана.
Үрэх, мушгих, хүчтэй базахгүй.
МАШИНААР УГААХ (ШААРДЛАГАТАЙ ҮЕД)
Зөвхөн Wool / Delicate горим сонгоно.
Эргэлтийн хурдыг бага байлгах эсвэл унтраах.
Дангаар нь эсвэл ижил төрлийн зөөлөн материалтай хамт угаах.
ХОРИГЛОХ ЗҮЙЛС
Халуун усанд угаах.
Цайруулагч болон хүчтэй химийн бодис хэрэглэх.
Хатаагч машинд хатаах.
Шууд нарны гэрэл, халаагуурын ойролцоо хатаах.
ХАТААХ ЗААВАР
Илүүдэл усыг алчуураар зөөлөн дарж шингээнэ.
Хэлбэрийг засаж, хавтгай гадаргуу дээр дэлгэн хатаана.
Дулааны хүчтэй эх үүсвэрээс хол байрлуулна.
ХАДГАЛАХ
Эвхэж, хуурай сэрүүн орчинд хадгална.
Ноосны хорхойноос хамгаалахын тулд байгалийн үнэртэн (лаванда, cedar мод) хэрэглэж болно.