


Ноос ноолууран нэхмэл бүтээгдэхүүн-Mon-Forte LLC200 × 150 см Нөмрөг, Бүтээлэг & Хөнжил Гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой олон зориулалтын хэмжээ. Хэрэглэх боломж: • Нөмрөг • Орны бүтээлэг • Буйдангийн бүтээлэг • Өдрийн унтлагын хөнжил • Зурагт үзэх үед дулаан хөнжил • Аялал, кемпингийн хөнгөн хөнжил • Автомашины аяллын бүтээлэг • Амралтын газрын хэрэглээ Савлагаа: • Боловсруулсан арьсан бүстэй тансаг савлагаатай Монголын байгалийн цэвэр түүхий эд, уламжлалт ноос боловсруулах мэдлэг, орчин үеийн технологийг нэгтгэн бүтээсэн Mon-Forte LLC-ийн бүтээгдэхүүн бүр нь дулаан, тав тух, чанар, байгалийн үнэ цэнийг таны өдөр тутмын амьдралд авчрах болно.
Өнгө:
Хэмжээ:
Ноос Ноолуурын Нэхмэл Бүтээгдэхүүн – Mon-Forte LLC
100% Цэвэр Монгол Ноосон Нөмрөг, Бүтээлэг
Монголын онгон байгальд эко аргаар бэлчээрлэн өссөн хонины цэвэр ноосоор урлаж, боловсруулсан байгалийн гаралтай тансаг бүтээгдэхүүн.
Mon-Forte LLC компанийн бүтээгдэхүүнүүд нь 30 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олны мэдлэг, ур чадвар, орчин үеийн бүрэн автомат нэхмэлийн технологийг хослуулан бүтээсэн чанарын баталгаатай бүтээл юм.
Олон жилийн турш зөвхөн гадаад зах зээлд экспортлогдож ирсэн энэхүү бүтээгдэхүүн өнөөдөр эх орондоо худалдаалагдаж байна.
Бид хиймэл хольц, химийн нэмэлт агуулаагүй 100% цэвэр Монгол ноосыг ашиглан дулаан, тав тух, байгалийн мэдрэмжийг нэг дор шингээсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Техникийн үзүүлэлт


• 100% цэвэр Монгол ноос
• 270 эрчтэй / 12/1 номерын ноосон утас
• Байгалийн бор, саарал өнгөний сонголттой
• Бүрэн автомат нэхмэлийн технологиор үйлдвэрлэсэн
Давуу тал
✓ Хэлбэрээ алдахгүй
✓ Бөөсрөхгүй
✓ Амьсгалдаг бүтэцтэй
✓ Хэт зузаан биш тул дөрвөн улиралд ашиглах боломжтой
✓ Дулааныг удаан хадгална
✓ Арьсанд ээлтэй байгалийн гаралтай материал
✓ Гэр, оффис, автомашин, аялал зугаалга зэрэг бүх орчинд ашиглахад тохиромжтой
✓ Байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээг дэмжсэн бүтээгдэхүүн